МЭДЭЭ

Нийт 109842 мэдээ байна
post thumbnail

Америкийн голлох индексүүд таван сар дараалан өсжээ

Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн биржүүдийн ханшид бага зэргийн өөрчлөлт гарснаар бүх голлох индексүүд таван сарын турш дараалан өслөө. Тодруулбал, S&P 500, Dow Jones индексүүд тус тус 0.1 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин технологийн салбарын Nasdaq индекс 0.1 хувиар буурсан байна. Пүрэв гараг бол гуравдугаар сар...

post thumbnail

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн таван хүн Японд нас баржээ

Японы эм үйлдвэрлэгч “Кобаяши фармацевтик” компанид үйлдвэрлэсэн кожи улаан будааны ханд (исгэмэл будаа) агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тавдахь хүн нас баржээ. Нас барсан эрэгтэйн төрөл төрөгсөд тус компанитай холбогдож хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн гэдгийг хэлсэн байна. Уг бүтээгдэхүүн нь хүмүүс...

post thumbnail

Тайландын сайд асан Ж.Пенкайр эх орондоо эргэн иржээ

Тайландын сайд асан, “Улаан цамцтанууд” хөдөлгөөний удирдагч Жакрапоб Пенкайр гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлагад татагдахаас зайлсхийн гадаадад дүрвэж, 15 жилийн турш хилийн чанадад амьдарсны эцэст пүрэв гарагт эх орондоо эргэн ирсэн тухай тус улсын TNA агентлаг мэдээллээ. Цагдаа нар ...

post thumbnail

Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

ӨАБНУ-д зорчигч тээврийн автобус 50 м өндөр гүүрэн дээрээс жалга руу унаж осолдсоны улмаас 45 хүн амиа алджээ. Зорчигчдын дундаас ганцаараа амьд үлдсэн найман настай охин хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Зүүн хойд нутгийн Лимпопо мужид явж байсан автобус гүүрний хашлагыг даван газарт унаж шат...

post thumbnail

Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ

"Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлэв. "Баривчлагдсан террористуудыг байцааж, тэднээс хураан авсан техник төхөөрөмжүүдийг шалгаж, санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэлд дүн ш...

post thumbnail

Сэм Бэнкман-Фрид 25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ

Үйлчлүүлэгчдээсээ 8 тэрбум долларыг залилан завшсан криптовалютын FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд Нью-Йорк хотын шүүх 25 жилийн хорих ял оноолоо. Хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хэлэхдээ, биржийн үйлчлүүлэгчид ямар ч хохирол амсаагүй гэж байсныг Манхэттэний тойргийн шүүхийн шүүгч Льюис Каплан няцаажээ. Мөн шүүгдэ...

post thumbnail

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид улс орны аль ч хэсэгт т...

post thumbnail

Барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг өсгөж, шинэчлэхээр боллоо

Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөл өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нартай уулзлаа. Компанийн төлөөллүүд “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг” зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу 2009 оны тарифаар явж байгаагаас алдагдал хүлээж, цаашид ажлаа явуулах бо...

post thumbnail

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй

Өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсаны улмаас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюул бүрддэг. Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байг...

post thumbnail

Эмч, багш нарын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гаригаас дахин нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 са...